❓ Түгээмэл асуулт

Хамгийн их асуудаг асуултууд. Хариулт олдохгүй бол хөгжүүлэгчтэй холбогдоорой.

Үнэгүй юу?

Тийм, урилга үүсгэх, илгээх, хариулт цуглуулах нь бүрэн үнэгүй. Хүсвэл серверийн зардалд кофены мөнгө хандивлаж болно, эсвэл хандив өгч 1 сарын давуу эрх авч нэмэлт боломжуудыг нээнэ. Заавал биш.

Давуу эрх гэж юу вэ?

Хандив өгөхөд тухайн утас + PIN-д 1 сарын турш: бодит зурагтай тансаг загварууд (хурим, төрсөн өдөр, даахь, шинэ байр, багш нарын баяр, болзоо), хязгааргүй урилга, өнгө төрхөө өөрчлөх, бүтэн дэлгэцийн эффект (цас, салют, зүрх…), олон зургийн slideshow, арын дуу нээгдэнэ. Хэдийг ч өгсөн ижил 1 сар; дахин хандивлавал 1 сараар сунгагдана. Тэр хугацаанд үүсгэсэн эсвэл нээсэн урилга арга хэмжээ дуустлаа бүх боломжтойгоо хэвээр үлдэнэ.

«✨ Давуу эрх» тэмдэгтэй загвар сонговол яах вэ?

Урилгаа үүсгэж болно. Давуу эрх нээх хүртэл зочдод тухайн баярын үндсэн загвар харагдана. Баярлалаа хуудас эсвэл нууц хуудсан дээрх «✨ Загвараа нээх» дарж хандив өгөхөд бодит зурагтай загвар шууд идэвхжинэ.

Давуу эрхээ хэрхэн ашиглах вэ?

Урилга үүсгэхдээ «✨ Нэмэлт боломжууд»-ын аль нэгэн дээр дарж хандив өгнө, эсвэл «Давуу эрхтэй юу? Нэвтрэх» дарж утас, PIN-ээ оруулна. Өмнө нь үүсгэсэн урилгадаа нууц холбоосоороо орж «Урилга засах» хэсгээс мөн адил нээнэ. PIN-ээ бусдад бүү хэлээрэй.

Төлбөр аюулгүй юу?

Хандивыг Bonum (QPay) боловсруулна: утсан дээр банкны аппаа сонгоход шууд нээгдэж, компьютер дээр QR уншуулна. Таны карт, дансны мэдээлэл бидэнд ирэхгүй.

Мэндчилгээ гэж юу вэ?

Урилгын оронд баярын мэнд хүргэх карт. Жишээ нь хүүхдүүд багшдаа, найзууд төрсөн өдрийн эзэнд илгээнэ. «Ирнэ / Ирэхгүй» байхгүй; нээсэн хүн бүр reaction дарж, сэтгэгдэл, хариулт бичнэ, бүгдэд нь харагдана. «Урилга үүсгэх» дээр «🎉 Мэндчилгээ»-г сонгоно.

Мэндчилгээн дээрх сэтгэгдлийг устгаж болох уу?

Болно. Мэндчилгээ үүсгэсэн хүн нууц холбоосоороо ороод сэтгэгдэл бүрийн доорх «Устгах»-ыг дарна. Мэндчилгээ огнооноосоо хойш 7 хоногийн дараа сэтгэгдэл, зурагтайгаа хамт автоматаар устана.

Бэлгийн жагсаалт гэж юу вэ?

Даахь, төрсөн өдөр, хурим, шинэ байрны урилгад хүсч буй бэлгүүдээ жагсааж болно (заавал биш). Зочин «Авчирна» дарахад бусдад «Сонгогдсон» гэж харагдаж, ижил бэлэг давхцахгүй. Нэг зочин 2 хүртэл бэлэг сонгоно. Хэн юу авчрахыг зөвхөн та нууц хуудсан дээрээ харна.

Огноогоо санал асуулгаар шийдэж болох уу?

Болно. «Арга хэмжээ», «Багш нарын баяр» урилгад (жишээ нь ангийн уулзалт) 2–5 огноо санал болгоно. Зочид өөрт тохирохыг сонгож, та нууц хуудсан дээрээ хэн хэзээ боломжтойг харна. «Энэ өдрөөр шийдэх» дарахад урилга энгийн урилга болж, зочид ирэх эсэхээ хариулна.

Арга хэмжээндээ бүртгэл авч болох уу?

Болно. «Арга хэмжээ» урилга үүсгэхдээ «📝 Бүртгэл авах»-ыг асаана. Овог, нэр, утас, имэйл дээр өөрийн асуултаа (текст, нэг сонголт, олон сонголт, тоо) 8 хүртэл нэмж, хүсвэл хүний хязгаар тавина. Зочид «Ирнэ / Ирэхгүй»-н оронд маягт бөглөнө. Нууц хуудсан дээрээ жагсаалтаа хайж, хүн устгаж, бүртгэлийг хааж нээж, «📥 Excel-ээр татах»-аар файл болгон авна. Бүртгэл арга хэмжээ болсны маргааш устдаг тул түүнээс өмнө татаж аваарай.

Урилгаа хэвлэж эсвэл зураг болгож болох уу?

Болно. Нууц хуудсан дээрх «🖼️ Зургийг татах» нь QR кодтой зураг өгнө. Viber, Messenger-ээр илгээх эсвэл хэвлэж ухаалаг утасгүй хамаатандаа өгнө; QR-ийг уншуулахад урилга нээгдэнэ.

Бүртгүүлэх, нууц үг хэрэгтэй юу?

Үгүй. Урилга үүсгэхэд утасны дугаар, 4 оронтой PIN л асууна. Энэ нь зөвхөн нууц холбоосоо алдсан үед сэргээхэд хэрэгтэй.

Урилгаа засаж болох уу?

Болно. Нууц холбоосоор ороод «Урилга засах» дарна. Зочдод илгээсэн холбоос өөрчлөгдөхгүй, шинэ мэдээлэл нь шууд харагдана.

Урилгадаа алдаа гаргачихлаа, шинээр үүсгэх үү?

Үгүй, засаарай. Нууц холбоосоороо ороод «✏️ Урилга засах» дарна. Зочдод илгээсэн холбоос хэвээр үлдэж, шинэ мэдээлэл шууд харагдана. Ижил нэр, огноотой урилга дахин үүсгэх гэвэл сайт өмнөхийг тань санал болгоно.

Нууц холбоосоо алдчихлаа, яах вэ?

«Урилгаа олох» хуудсанд утасны дугаар, PIN-ээ оруулахад ижил нууц холбоос буцаж гарна.

Зочид бүртгүүлэх шаардлагатай юу?

Үгүй. Холбоос дээр дараад нэрээ бичээд «Ирнэ / Ирэхгүй» гэж хариулна, 10 секунд. Зохион байгуулагч бүртгэл авч буй арга хэмжээнд л богино маягт бөглөнө; данс нээх шаардлагагүй.

Хүүхдийн тоог яагаад асуудаг вэ?

Даахь, төрсөн өдөрт хүүхдэд бэлэг, суудал бэлддэг тул том хүн, хүүхдийг тусад нь тоолно. Арга хэмжээ төрөлд зөвхөн нийт хүний тоог асууна.

Зураг, видео хэр хэмжээтэй байж болох вэ?

Зураг 10 MB хүртэл (JPG, PNG, WebP), видео 50 MB хүртэл MP4. Видео урилган дээр дуугүй, давтагдан тоглоно.

Мэдээлэл хэзээ устах вэ?

Арга хэмжээ болсны маргааш зураг, видео, хариултууд, нэр, утас зэрэг хувийн мэдээлэл бүгд автоматаар устана. Урилгыг 14 хоног хэн ч нээгээгүй, хариулаагүй бол тест гэж үзээд мөн устгана.

Хэдэн урилга үүсгэж болох вэ?

Нэг утасны дугаараар зэрэг 3 идэвхтэй урилга (давуу эрхтэй бол хязгааргүй). Арга хэмжээний огноо өнөөдрөөс 30 хоногийн дотор байх ёстой.

Англи хэлээр урилга хийж болох уу?

Болно. Урилга үүсгэхдээ «Англи хувилбар» сонгоход гарчиг, текст англиар автоматаар бичигдэнэ. Зочид дээд талын MN/EN товчоор сольж үзнэ.

Бэлгийн данс оруулж болох уу?

Болно. Урилга үүсгэхдээ дансаа бичвэл «Ирэхгүй» гэж хариулсан зочдод эелдгээр харуулж, нэг товчоор хуулна.

Миний мэдээллийг хэн харах вэ?

Урилгын холбоостой хүн урилгыг харна. Хариултууд зөвхөн нууц холбоостой танд харагдана. Бид зочдын мэдээллийг хэнд ч дамжуулдаггүй, зардаггүй.

Тоглоом гэж юу вэ?

«Тоглоом» хэсэгт «Намайг хэр сайн мэдэх вэ?» тест (найзууддаа илгээж оноо харна) болон өдөрт нэг удаа шагай хаяж ерөөл авдаг тоглоом бий. Бүртгэл, төлбөр хэрэггүй.

Тоглоом хэр удаан хадгалагдах вэ?

Тест үүсгэгч, тоглогчдын нэр, хариултууд 60 хоногийн дараа автоматаар устана; зөвхөн хэдэн хүн тоглосон тоо үлдэнэ. Шагайн үр дүн зөвхөн таны утсанд хадгалагдана (нэргүй хэрэглээний статистикаас бусад).

Ресторан, хөтлөгч, дуучин хайж байна

«Үйлчилгээ» хуудсанд шалгагдсан үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалт бий. Та өөрөө сонгоод залгана; таны мэдээлэл тэдэнд очихгүй.