📖 Тусламж
Урилга үүсгэхээс хариулт харах хүртэл алхам алхмаар. Асуулт байвал доорх «Түгээмэл асуулт» хуудсыг үзээрэй.
1. Урилга үүсгэх
- 1
Нүүр хуудаснаас «Урилга үүсгэх» дарна. Бүртгэл, нууц үг хэрэггүй.
- 2
Баярын төрлөө сонгоно: даахь, төрсөн өдөр, хурим, шинэ байрны найр, одон, цол, болзоо, багш нарын баяр, эсвэл ямар ч арга хэмжээ.
- 3
Нэр, нас (хүүхдийн баяр бол), огноо, цаг, газрын нэр, хаягаа бичнэ. Гарчиг, урилгын текст автоматаар бичигдэнэ, хүссэнээрээ засна.
- 4
Хүсвэл зураг эсвэл видео (MP4) оруулна, газрын зураг дээр байршлаа тэмдэглэнэ, хөтөлбөр (цаг, үйл ажиллагаа) нэмнэ.
- 5
«Загвар» хэсгээс тухайн баярт зориулсан загваруудаас сонгоно (баяр бүрт 3–7 загвар, бусад нь «Бусад загварууд»-д). Жижиг картууд таны бичсэн нэрээр шууд харагдана.
- 6
Хүсвэл «✨ Нэмэлт боломжууд»-аас өнгө төрх, эффект, олон зураг, арын дуу нэмнэ (давуу эрхтэй хүнд).
- 7
Утасны дугаар, 4 оронтой PIN оруулна. Энэ нь урилгаа дахин олох болон давуу эрхээ ашиглахад хэрэгтэй.
- 8
«Урилга үүсгэх» дарахад 2 холбоос гарна: зочдод илгээх холбоос, зөвхөн танд зориулсан нууц холбоос.
2. Зочдод илгээх
- 1
Урилгын холбоосоо хуулаад SMS, Facebook, Messenger, Viber — хаана ч илгээнэ.
- 2
Зочид холбоос дээр дараад урилгыг үзнэ, «Ирнэ» эсвэл «Ирэхгүй» гэж хариулна, хэдүүлээ ирэхээ бичнэ.
- 3
Facebook-д хуваалцахад урилгын зураг, гарчиг автоматаар харагдана.
3. Хариултаа харах
- 1
Нууц холбоосоор ороход хэн ирэх, хэдэн том хүн, хэдэн хүүхэд ирэх нь автоматаар цуглана.
- 2
Буруу хариултыг «Устгах» дарж хасна.
- 3
Нууц холбоосыг зочдод бүү өгөөрэй, хөтчийнхөө хавчуурга дээр хадгалаарай.
4. Урилгаа засах
- 1
Нууц холбоосоор ороод «✏️ Урилга засах» товч дарна.
- 2
Нэр, огноо, газар, текст, зураг, видео, загвар, хөтөлбөр — бүгдийг хэдийд ч засна.
- 3
Зочдод илгээсэн холбоос өөрчлөгдөхгүй, тэд шинэчлэгдсэн мэдээллийг шууд харна.
5. Нууц холбоосоо алдвал
- 1
«Урилгаа олох» хуудсанд утасны дугаар, PIN-ээ оруулна.
- 2
Таны бүх идэвхтэй урилга нууц холбоосуудтайгаа гарч ирнэ.
- 3
PIN 5 удаа буруу оруулбал 15 минут түр хаагдана.
6. Баярын дараа
- 1
Арга хэмжээ болсны маргааш зураг, видео, хариултууд, хувийн мэдээлэл автоматаар устана. Урилгын холбоос «дууссан» гэж харагдана.
- 2
Нэг утасны дугаараар зэрэг 3 идэвхтэй урилга байж болно, огноо нь 30 хоногийн дотор байх ёстой.
🎉 Мэндчилгээ илгээх
- 1
«Урилга үүсгэх» хуудасны эхэнд «🎉 Мэндчилгээ»-г сонгоно (анхнаасаа «💌 Урилга» сонгогдсон байдаг).
- 2
Баярын төрлөө сонгоод «Хэнд» (жишээ нь Д.Сараа багш), «Хэнээс» (жишээ нь 10а ангийн сурагчид)-ийг бичнэ. Гарчиг, мэндчилгээний текст автоматаар бичигдэнэ.
- 3
Цаг, газар, хөтөлбөр, «Ирнэ / Ирэхгүй» хариулт байхгүй. Оронд нь холбоосыг нээсэн хүн бүр 7 төрлийн reaction (❤️ 🎉 👏 😍 🙏 😂 🥹) дарж, сэтгэгдэл бичиж, бусдын сэтгэгдэлд хариулна — бүгд нийтэд харагдана.
- 4
Зураг, загвар, давуу эрхийн нэмэлтүүд (өнгө, эффект, олон зураг, дуу) урилгынхтай адил ажиллана.
- 5
Нууц холбоосоороо орж зохисгүй сэтгэгдлийг устгана. Мэндчилгээ огнооноосоо хойш 7 хоног нээлттэй байж, дараа нь устана.