Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-10-16

Энэ бодлого нь Урилга (urilga.link) ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэзээ устгадгийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн тайлбарлана.

1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Зохион байгуулагчаас: утасны дугаар, 4 оронтой PIN (зөвхөн хэш хэлбэрээр хадгалагдана), урилгад бичсэн нэр, огноо, газар, текст, зураг, видео, хүсвэл бэлгийн данс.

Давуу эрх авсан хүнээс: утасны дугаар, PIN (хэш), хандивын дүн, хугацаа.

Зочноос: нэр, ирэх эсэх, хүний тоо, хүсвэл мессеж. «Арга хэмжээ» урилгад зохион байгуулагч бүртгэл авбал зочин овог, нэр, хүсвэл утас, имэйл болон зохион байгуулагчийн нэмсэн асуултын хариултаа бөглөнө. Бусад тохиолдолд зочны утас, имэйл асуудаггүй.

Үйлчилгээ үзүүлэгчээс: нэр, тайлбар, дүүрэг, утас, Facebook холбоос, үнэ — нийтэд харуулах зорилгоор өөрсдөө оруулна.

Техникийн: сервер хандалтын лог (IP хаяг, цаг) аюулгүй байдал, хэт ачааллаас хамгаалах зорилгоор богино хугацаанд; Google Analytics-ээр хуудасны нээлтийн тоо (урилгын агуулга, нэр, утас илгээгдэхгүй).

2. Юунд ашигладаг вэ

Урилгыг зочдод харуулах, хариултыг зохион байгуулагчид цуглуулж өгөх.

Утас + PIN — зөвхөн нууц холбоосоо алдсан үед сэргээх, нэг дугаарын урилгын тоог хязгаарлах.

Хэрэглээний нэгтгэсэн статистик (хэдэн урилга, ямар төрөл) — хувь хүн танигдахгүй хэлбэрээр.

3. Хэнд дамжуулдаг вэ

Бид таны болон зочдын хувийн мэдээллийг хэнд ч зардаггүй, дамжуулдаггүй, сурталчилгаанд ашигладаггүй. Үйлчилгээ үзүүлэгчид зохион байгуулагч, зочдын мэдээлэл очдоггүй.

Мэдээлэл боловсруулах дэд бүтэц: Railway (сервер, өгөгдлийн сан), Cloudflare (домэйн, зураг/видео хадгалалт), Google Analytics (хандалтын тоо), Google Web Risk (богино холбоосын хаяг аюултай эсэхийг шалгах; зөвхөн хаяг очно), Bonum (төлбөр; бид зөвхөн дүн, төлөвийг хадгалж, төлөгчийн нэр, данс, картын мэдээлэл авдаггүй). Эдгээр нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу техникийн үйлчилгээ үзүүлнэ.

Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.

4. Хэр удаан хадгалдаг вэ

Арга хэмжээ болсны маргааш зураг, видео, бүх хариулт, нэр, утас, PIN, данс автоматаар устана. Тайлангийн зорилгоор зөвхөн урилгын төрөл, огноо, хариултын нийт тоо (хувийн мэдээлэлгүй) үлдэнэ.

Мэндчилгээнд бичсэн нэр, сэтгэгдэл, хариулт холбоос бүхий хүн бүрт харагдана. Мэндчилгээ огнооноосоо хойш 7 хоногийн дараа сэтгэгдэл, reaction, зураг, хувийн мэдээлэлтэйгээ хамт устаж, зөвхөн нийт тоо нь үлдэнэ. Reaction-д таны хөтчийн санамсаргүй дугаарыг (hash хэлбэрээр) ашиглана.

Давуу эрхийн утас, PIN хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дараа устана.

14 хоног нээгдээгүй, хариулаагүй урилга мөн устана. Хандалтын лог 30 хоногоос хэтрэхгүй.

Тоглоом: «Намайг хэр сайн мэдэх вэ?» тестийг үүсгэгчийн нэр, тоглогчдын нэр, хариултууд 60 хоног хадгалагдаад автоматаар устана; зөвхөн тоглосон тооны нийлбэр үлдэнэ. Өдрийн шагайн үр дүн зөвхөн таны утсанд хадгалагдана (нэргүй хэрэглээний статистикаас бусад); сервер өдөр бүрийн нийт тоог хувийн мэдээлэлгүйгээр тоолно.

Зочны хариултын засах түлхүүр зочны өөрийнх нь утсанд (cookie, localStorage) арга хэмжээний дараа хүртэл хадгалагдана.

Арга хэмжээний бүртгэл зөвхөн зохион байгуулагчийн нууц хуудсанд (хүснэгт, Excel-д нээгдэх CSV файл) харагдана; нийтэд зөвхөн бүртгүүлсэн хүний тоо гарна. Арга хэмжээ болсны маргааш бүх бүртгэл устаж, зөвхөн нийт тоо үлдэнэ. Зохион байгуулагчийн татаж авсан файлыг тэр өөрөө хамгаална. Бүртгэлээ засах түлхүүр зочны хөтөчид хадгалагдана (cookie-д зөвхөн түлхүүр, хариулт биш).

QR үүсгэгч: QR код таны утас/компьютер дээр үүсдэг; оруулсан холбоос, WiFi нууц үг, нэрийн хуудас, лого манай серверт очдоггүй. Богино холбоос (urilga.link/s/…): чиглэх хаяг, нийт болон өдрийн клик тоо, үүсгэсэн IP-ийн hash хадгалагдана; кликийн үед IP, төхөөрөмжийн мэдээлэл хадгалдаггүй. Үнэгүй холбоос 30 хоног ажиллаад, дараа нь 30 хоногийн дотор хаяг нь устана. Давуу эрхийн холбоос хугацаагүй ажиллана; эрх дууссанаас 30 хоногийн дараа утасны дугаар нь холбоосоос устна. Код нь дахин хэрэглэгдэхгүй, клик тоо үлдэнэ.

5. Таны эрх

Та урилгаа нууц холбоосоор хэдийд ч засах, хариултыг устгах боломжтой. Урилгаа бүхэлд нь устгуулах, өөрийн мэдээллийг лавлах бол хөгжүүлэгчтэй холбогдоно уу; бид 7 хоногийн дотор хариу өгнө.

Зочин хариултаа өөрийн утаснаас өөрчилж болно. Зочны мэдээллийг устгуулах хүсэлтийг зохион байгуулагч эсвэл бид гүйцэтгэнэ.

6. Аюулгүй байдал

HTTPS шифрлэлт, нууц холбоос 256 битийн санамсаргүй түлхүүр (зөвхөн хэш хадгалагдана), PIN scrypt-ээр хэшлэгдэнэ, буруу оролдлого хязгаарлагдана, файлын төрөл шалгагдана.

Интернетэд бүрэн аюулгүй систем байдаггүй тул нууц холбоосоо зочдод бүү дамжуулаарай.

7. Хүүхдийн мэдээлэл

Хүүхдийн нэр, нас, зургийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нь оруулна. Энэ мэдээлэл урилгын холбоостой хүмүүст л харагдаж, арга хэмжээний маргааш устана.

8. Өөрчлөлт

Бодлого шинэчлэгдвэл огноог дээр заана. Асуулт, гомдлыг сайтын хөл хэсгийн холбоосоор илгээнэ үү.

Үйлчилгээний нөхцөл →