Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-10-16

Урилга (urilga.link) нь баяр, арга хэмжээний онлайн урилга үүсгэж, зочдын хариултыг цуглуулах үйлчилгээ юм. Сайтыг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. Үйлчилгээ үзүүлэгч

Үйлчилгээг Монгол Улсын иргэн Энхбаяр Дамдинсүрэн (цаашид «бид») хувиараа хөгжүүлж, ажиллуулна. Холбоо барих: сайтын хөл хэсгийн «Хөгжүүлэгчтэй холбогдох» холбоос.

2. Үнэ, төлбөр

Урилга үүсгэх, илгээх, хариулт цуглуулах үндсэн үйлчилгээ үнэгүй бөгөөд үнэгүй хэвээр байна.

Төлбөртэй нэмэлт боломжууд: (а) сайн дурын хандив, (б) урилгын нэмэлт боломж — онцгой загвар, зочдод SMS илгээх, «urilga.link» брэнд нуух зэрэг нэг удаагийн төлбөртэй багц, (в) давуу эрх — 5 000₮ ба түүнээс дээш хандив өгөхдөө давуу эрхийг сонговол тухайн утас + PIN-д 1 сарын турш бодит зурагтай загвар, хязгааргүй урилга, олон зураг, эффект, өнгө, арын дуу нээгдэнэ (дахин хандивлавал 1 сараар сунгагдана), (г) үйлчилгээ үзүүлэгчийн жагсаалтад онцлох байршуулалт (сарын төлбөр). Тухайн боломжийн үнэ, хугацааг худалдан авахаас өмнө дэлгэцэнд тодорхой харуулна.

Төлбөрийг Монгол Улсад лицензтэй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч Bonum-оор (QPay QR, банкны апп) дамжуулан төгрөгөөр хүлээн авна. Бид картын мэдээлэл хадгалдаггүй. Төлбөр баталгаажмагц боломж шууд идэвхжиж, төлбөрийн баримт төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн апп-д үлдэнэ.

2а. Буцаалт

Хандив буцаагдахгүй.

Урилгын нэмэлт боломж нь дижитал үйлчилгээ бөгөөд төлбөрийн дараа шууд идэвхждэг. Техникийн алдаанаас болж боломж идэвхжээгүй, эсвэл давхар төлбөр хийгдсэн бол 7 хоногийн дотор хөгжүүлэгчид хандахад бүрэн буцаана. Идэвхжсэн, ашиглагдсан боломжийг буцаахгүй.

Онцлох байршуулалтын төлбөрийг эхний 3 хоногийн дотор хүсэлт гаргавал бүрэн буцаана; түүнээс хойш тухайн сарын төлбөр буцаагдахгүй, дараагийн сараас зогсоож болно.

Буцаалтыг төлбөр хийсэн данс руу 5 ажлын өдрийн дотор шилжүүлнэ.

3. Хэрэглэгчийн үүрэг

Та зөвхөн өөрийн зохион байгуулж буй, эсвэл зохион байгуулагчийн зөвшөөрөлтэй арга хэмжээний урилга үүсгэнэ.

Урилгын нэр, текст, зураг, видео нь бусдын эрхийг зөрчсөн, хууль бус, доромжилсон, төөрөгдүүлсэн агуулгагүй байна. Хүүхдийн зургийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй оруулна.

Нууц холбоос, PIN-ээ бусдад бүү дамжуулаарай. Нууц холбоосоор хийгдсэн бүх үйлдэл таных гэж тооцогдоно.

Нэг утасны дугаараар зэрэг 3 идэвхтэй урилга (давуу эрхтэй бол хязгааргүй), арга хэмжээний огноо 30 хоногийн дотор гэсэн хязгаартай. Автомат хүсэлт, спам, системийг хэт ачаалах оролдлогыг хориглоно.

4. Агуулга, хадгалалт

Урилгын агуулга таных хэвээр үлдэнэ; бид түүнийг зөвхөн үйлчилгээг ажиллуулах зорилгоор харуулна, хадгална.

Арга хэмжээ болсны маргааш зураг, видео, хариултууд, хувийн мэдээлэл автоматаар устана. 14 хоног нээгдээгүй, хариулаагүй урилга тест гэж үзэгдэн мөн устана. Устсан мэдээллийг сэргээх боломжгүй.

Бид хууль зөрчсөн, гомдол ирсэн, эсвэл системд аюул учруулсан урилгыг урьдчилан мэдэгдэлгүйгээр устгах эрхтэй.

5. Үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалт

«Үйлчилгээ» хэсэгт ресторан, хөтлөгч, дуучин зэрэг нь өөрсдөө бүртгүүлнэ. Бүртгүүлэгч мэдээллийнхээ үнэн зөвийг өөрөө хариуцна, бид шалгаад нийтэлж, нуух, устгах эрхтэй.

Бид үйлчилгээ үзүүлэгч болон захиалагчийн хоорондын гэрээ, төлбөр, чанарт оролцохгүй, хариуцлага хүлээхгүй. Та өөрөө шууд харилцан тохиролцоно.

6. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг «байгаа чигээр нь» үзүүлнэ. Бид тасралтгүй ажиллагаа, алдаагүй байдлыг баталгаажуулахгүй; техникийн саатал, мэдээлэл алдагдах, гуравдагч талын үйлчилгээ (сервер, интернет, банк) зогсохоос үүдсэн шууд бус хохирлыг хариуцахгүй.

Урилгаа чухал арга хэмжээнд ашиглаж байгаа бол хариултаа тухай бүр өөртөө хадгалж байхыг зөвлөж байна.

7. Өөрчлөлт, маргаан

Бид энэ нөхцөлийг шинэчилж болно; шинэчилсэн огноог дээр заана. Нөхцөл өөрчлөгдсөний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал зөвшөөрсөнд тооцно.

Маргааныг эхлээд харилцан тохиролцож, боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Нууцлалын бодлого →